Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд Жөжян мужийн Ханжөү хотод болж буй XIX дэх удаагийн Азийн наадмын үеэр Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдлага, тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал нарын мэндчилгээг уламжлан шагнал хүртсэн тамирчдад тусгайлан баяр хүргэх арга хэмжээ зохион байгуулав.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан цахимаар холбогдож, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт гаргасан баг тамирчдад баяр хүргэн цаашдын уралдаан, тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.
Түүнчлэн Ерөнхий консулын газраас Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Азийн наадамд оролцож буй бусад улсын Олимпын хороодын болон төр засгийн төлөөлөгчдөд зориулан Монгол Улсыг сурталчилсан “Mongolia Night” арга хэмжээ зохион байгууллаа.