Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээКАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани-г 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.

Дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд Монгол, Канадын “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд С.Шуфани-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил талууд хамтран тэмдэглэж буйг онцлоод, Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсэв.

Элчин сайд С.Шуфани хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.