Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИ УЛСЫН ДЭЛХИЙН ЭКСПО 2030-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ЭЛЧИН САЙД Р.ОРЛАНДИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИ УЛСЫН ДЭЛХИЙН ЭКСПО 2030-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ЭЛЧИН САЙД Р.ОРЛАНДИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Итали Улсын Дэлхийн ЭКСПО 2030-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орланди-г өнөөдөр хүлээн авч уулзав. Италийн төлөөлөгчид тус улсын Ром хот Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаатай холбогдуулан түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Талууд мөн хоёр улсын харилцаа, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот, Итали Улсын Ром хот болон Саудын Араб Улсын Эр-Рияд хот өрсөлдөж байгаа бөгөөд сонгууль ирэх 11 дүгээр сард Парис хотноо болно.