Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ 9 дүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулав.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын дараа үргэлжилсэн уулзалтаар Байнгын төлөөлөгч Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын тээврийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичгийг баталсныг онцгойлон танилцуулсныг дурдаж, цаашид энэ чиглэлд далайд гарцгүй орнууд ОУИНБ-тай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр тус байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэв.

Монгол Улс 1989 онд ОУИНБ-ын гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Энэ онд манай улс тус байгууллагын Нийтийн түлхүүрийн санд нэгдэж, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг соёрхон баталсан.