mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска-тай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска-тай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска-тай 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр олон талт хамтын ажиллагааны салбар дундын уялдааг хангахад Гадаад харилцааны яам тэргүүлэх үүрэгтэй оролцдог болохыг дурдаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь манай улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд хүч чармайлт гарган амжилттай ажиллаж буйг сайшаан дурдаж, Монгол-НҮБ-ын хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ирэх 5 жилд манай улстай 1/ төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилт, 2/ эрсдэлийн мэдээллээр хангасан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгалийн эко-системийн тогтвортой менежмент, 3/ эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүртээмжтэй, хариуцлагатай засаглал ба тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх ахиц дэвшил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллах юм.