Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕАБХАБ-тай хамтран “Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулав

ЕАБХАБ-тай хамтран “Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгуулав

Прага хотноо энэ оны 9 дүгээр сарын 14-15-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны хэмжигдэхүүний асуудлаарх форум болж байна.

Форумын үеэр ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албатай хамтран “Монгол Улсын сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээрх дагалдах арга хэмжээг зохион байгуулав.

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Хельга Шмид арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон ЕНБД-ын зүгээс манай улсын эдийн засаг, байгаль орчны хэмжигдэхүүний хүрээн дэх санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож, Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласныг онцолж, “5Ш” ажиллагааны хэрэгжилтийг танилцуулсан ба АТГ-ын Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах комиссар Ж.Болорчимэг АТГ-аас авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаан олгох чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагыг хуваалцав.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа арга хэмжээнд цахимаар оролцож, ЕАБХАБ-тай 2015 оноос хамтран ажиллаж, Төв Азийн түймрийн менежментийн төвийг байгуулсан туршлагыг мөн танилцуулав. ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албатай хамтын ажиллагааг эрчимжүүлж, зуны хэт халалт, цаг агаарын аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Төв Азийн бүс нутгийн бага хурлыг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг тэрээр мөн танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг танилцуулж, ЕАБХАБ болон түнш улсуудын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.