Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали Улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали Улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд 1993 оноос хойш манай улсад хэрэгжиж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт амжилттай хамрагдаад байна. Нийт төгсөгчдийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 50 хувь нь төрийн албанд, 50 хувь нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж буй болно.

Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү хөтөлбөрийг өргөжүүлж, энэ жилээс тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр австралийн талтай тохиров.