Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд гадаадын 23 орны 53 хэвлэл мэдээллийн байгууллагын 160 орчим сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирээд байна.
Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалах, гадаадын хэвлэл мэдээлээр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чухал зорилтын хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт зориулан “Бэсрэг наадам” арга хэмжээг зохион байгууллаа.
Сэтгүүлчид эрийн 3 наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг үзэн сонирхож, монгол ахуйтай танилцав.