Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КАТРИН Э.ИВКОФ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КАТРИН Э.ИВКОФ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф-ыг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд К.Ивкоф-ыг Монгол Улсад ажиллах хугацаандаа идэвх зүтгэл гарган, Монгол Улс, Канад Улсын “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь онцлоод Элчин сайдын цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэв.

Элчин сайд К.Ивкоф Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлж, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ажилласнаа дурдаад, дэмжлэг үзүүлж, ойр дотно хамтран ажилласан Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд К.Ивкоф-т Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.