“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа “НордАрт” – олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй хамтран энэ оны 8 дугаар сарын 4-21-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгос зэрэг улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Хаан банкны гадна талбай болон Хаан галерейд тус тус нээлттэй толилуулна.