Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД ХАЙМЭ ФЛОРКРУЗТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД ХАЙМЭ ФЛОРКРУЗТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хаймэ Флоркруз-ийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсын гадаад бодлогод Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэж, Филиппин Улсыг Номхон далай дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засаг, боловсрол болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол зэрэг салбаруудад эрчимжүүлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арвин нөөц, боломж байгааг дурдаж, идэвхтэй хамтран  ажиллахаар тохиролцов.