Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг хийв

Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг хийв

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулагдав.

Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, ЕХ-ны талаас ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Монголыг хариуцсан хэлтсийн дэд дарга Николетта Пустерла нар даргалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцлоо.

Ээлжит яриа хэлэлцээгээр өмнөх яриа хэлэлцээнээс хойш хүний эрхийн чиглэлээр гарсан ахиц дэвшил, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явц, НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хүний эрхийн суурь конвенциудын хорооноос өгсөн зөвлөмж, ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур болон бизнес ба хүний эрх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл, санал солилцов.

Монгол Улс, ЕХ цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон, мөрөөр ажиллахаар тогтов.