Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөв

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесусын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөлөө.

Айлчлалынхаа хүрээнд Др.Тедрос А.Гебрейесус албан ёсны уулзалтууд хийж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”, Хурдан морины урилдаан Хүй долоон худагт үзэж сонирхов.
ДЭМБ-ын Ерөнхий захирлын энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.