АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ Үндэсний их баяр наадам нь Монголын уламжлалт өв соёл, бахархалт түүхээ тэмдэглэх цаг үе юм. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархадаг бөгөөд ардчиллын үнэт зүйлс, хоёр улсын ард түмэн хоорондын ойр дотно нөхөрлөлийн харилцаа нь АНУ болон Монгол Улсыг нэгтгэж ирснийг онцолж, ирэх жилд хоёр улсын харилцаа улам гүнзгийрч, америк, монголчуудын нөхөрлөл улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.