Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedМОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГТ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П МАРСУДИ-ГААС МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГТ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П МАРСУДИ-ГААС МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П Марсуди-гаас Монгол Улсын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр мэндчилгээндээ “Эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Намайг болон манай төлөөлөгчдийг үзэсгэлэнт Улаанбаатар хотноо халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай сайд Тантай Индонез, Монголын хамтын ажиллагааг ирээдүйд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийснээ өндрөөр үнэлж байна. Бидний байгуулсан “Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай Гадаад харилцааны яамд хоорондын санамж бичиг” нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.