Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Камбожийн Хаант Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Пракк Сокхонноос Монгол Улсын Үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.
Тэрээр мэндчилгээндээ Камбож, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлжээ.