Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайд Буй Тан Сөн Үндэсний их баяр Наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.
Тэрээр мэндчилгээндээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бүр өргөжин батжиж, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.