Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Сияарто Петер Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд “Хоёр улсын харилцааны хөгжлийн гол үндэс суурь нь хүндэтгэл, эелдэг найрсаг, уламжлалт харилцаатай нөхөрлөл гэдгийг онцолж, хамтын хүчин чармайлтаар хоёр улсын хамтын ажиллагааг шинэ салбарт өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.