Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд “Цаашид улс төрийн олон талт хамтын ажиллагааг бүх шатанд гаргахад хүчин чармайлт гаргахын сацуу эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын салбар хоорондын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн 2023 оны 04 дүгээр сард хийсэн төрийн айлчлал, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамыг албан ёсоор нээсэн зэрэг нь манай хоёр орны найрсаг ард түмний харилцаа батжин шинэ агуулгаар баяжиж буйн тод илрэл юм” гэжээ.