Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ёорн Розенбергийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Германы харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь сайшааж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгааг онцлов.
Тэрээр Элчин сайдын хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.
Элчин сайд Ёорн Розенберг Монголд ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлж, ойр дотно хамтран ажилласан Гадаад харилцааны сайд болон яамны хамт олонд талархал илэрхийлэв.