Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН “БОЛЬШАЯ АЗИЯ” СУВГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН “БОЛЬШАЯ АЗИЯ” СУВГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын телевизийн “Большая Азия” (“Их Ази”) сувгийн ерөнхий захирал А.А.Лебедевийг 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр А.А.Лебедев УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хэд хоногийн өмнө хэрэгжүүлсэн айлчлалын үеэр нэвтрүүлсэн “Орос-Монгол:Түншлэлийн стратеги” баримтат нэвтрүүлгээ танилцуулж, тэр үеэр Монголын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл  “Большая Азия” сувгийн үйл ажиллагаатай танилцсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааны тухай эерэг мэдээлэл түгээхэд  хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид бүтээлчээр хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ. Мөн сансарт зураг авалтыг нь хийсэн Оросын “Вызов” (“Сорил”) уран сайхны киног монголын үзэгчдэд толилуулах, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явц, хэтийн төлөвийн талаар сурвалжлаг хийх Монголын сэтгүүлчдийн аяллыг ОХУ-д зохион байгуулах бодолтой байгаагаа Элчин сайдад танилцуулсныг Элчин сайд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.