Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ Х.ФЕРНАНДЕЗ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ Х.ФЕРНАНДЕЗ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Х.Фернандезыг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлоод, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хоёр талын харилцаан дахь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд чухал ашигт малтмал, ногоон эрчим хүч, цахим эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бололцоо байгааг харилцан тэмдэглэв.

Мөн талууд 2018 онд байгуулсан Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг шинэчилж, Монгол Улс, АНУ-ын  Стратегийн түншлэлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны  замын зураглалыг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.