Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрВидео мэдээГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 19 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоог хангаснаар гарахад эерэг үр нөлөө үзүүлэх, олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулах болно.

Уулзалтаар:
-Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх,
-Хүнсний аюулгүй байдлыг хангах,
-Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ.