Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээГадаад харилцааны сайд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима-г 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, чадавхжуулах асуудлаас гадна тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын нөхцөл байдал, далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааг боломжийн талаар санал солилцов.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдэд оролцож байна.