Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээМОНГОЛ УЛСААС ОМАНЫ СУЛТАНТ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Э.БУЛГАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

МОНГОЛ УЛСААС ОМАНЫ СУЛТАНТ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Э.БУЛГАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Оманы Султант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Оманы Султан Хайтам Бин Тарикт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Оманы Султан Хайтам Бин Тарик Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг хүргүүлж, Оманы Султаныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг уламжлав. Түүнчлэн Элчин сайд Э.Булган улс орны улс төр, нийгмийн талаар товч мэдээлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Оманы Султан Хайтам Бин Тарик Монгол Улсаас Оманы Султант Улсад хавсран суух Элчин сайдын үүрэгт ажилд орж байгаа Элчин сайд Э.Булганд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Оманы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Оманы Султант Улсын хооронд 1992 оны 4 сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.