Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БРИТАНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БРИТАНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Британийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь сайшааж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгааг онцоллоо.

Тэрбээр Элчин сайдын хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлж, цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсэж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.

Элчин сайд Филип Малон Монголд ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлж, ойр дотно  хамтран ажилласан Гадаад харилцааны сайд яамны хамт олонд талархал илэрхийлэв.