НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургууль дээр судлаачид болоод оюутан залууст зориулан ‘Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд’ сэдвээр илтгэл тавив.
Илтгэлд Монгол Улсын Их Сургуулийн 50 орчим оюутан, судлаачид оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу нь Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцсон юм.