Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТЭРГҮҮН ХАМБА ПОЛ РИЧАРД ГАЛЛАГЕР АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТЭРГҮҮН ХАМБА ПОЛ РИЧАРД ГАЛЛАГЕР АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

​Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог юм.