Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ГҮРЖ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АЛЕКСАНДЕР НАРБАЛДОВ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ГҮРЖ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АЛЕКСАНДЕР НАРБАЛДОВ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Гүржийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо ажилласан Гүрж Улсын Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Александер Нарбалдов-ыг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Гүржийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн урт дунд хугацааны бодлого, томоохон зорилтуудыг танилцуулж, энэ хүрээнд Гүрж Улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.