Эд хөрөнгийн танилцуулга Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төв буюу Спасопесковский переулок дом 7/1 хаягт байрлах нийт 3393 м2 талбайтай
Эд хөрөнгийн танилцуулга
Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төв буюу Спасопесковский переулок дом 7/1 хаягт байрлах нийт 3393 м2 талбайтай бөгөөд Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Соёлын төвийн зориулалтаар 2678.9 м2 талбайг тус улсын зах зээлд монголын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүнийг таниулах болон Монгол соёл, урлагийг сурталчлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Соёлын төвийн зориулалтаар ашиглах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч Хуулийн этгээд нь зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Гадаад харилцааны яам, Энхтайвны өргөн чөлөө 7а |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нээнэ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Нэг метр.кв /1м2/ талбайн үнэ сарын 25 ам. доллар |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; – Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/ – Санхүүгийн чадварыг нотлох 2 жилийн дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэр, нотлох баримт; – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт; /E-mongolia лавлагаа/ – Татварын тодорхойлолт; /etax.mta.mn/ – Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; – Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт; /E-mongolia лавлагаа/ – Эд хөрөнгө түрээслэх үнийн санал. |
Түүнчлэн дэмжлэг үзүүлэх Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигдана. Үүнд:
• Оросын Холбооны Улсад салбар төлөөлөгчийн газартай байх;
• Сүүлийн 3 жилийн туршид дотоод болон гадаадад чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байх;
• Татварын өр, төлбөргүй байх;
• 5-10 жилийн хугацаанд тогтвортой хамтран ажиллах бизнес төлөвлөгөөтэй байх;
• Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх;
• Гэрээ байгуулах эрх авсан аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байрны нийт ашигтай талбайн 3 сарын хөлслүүлэх хэмжээнээс доошгүй байна.
Сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг Ажлын хэсгийн нарийн бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн, Л.Гэрэлмаа (263016, gerelmaa@pcsp.gov.mn)-аас авна уу.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn, Гадаад харилцааны яамны https://mfa.gov.mn/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn.
Сонгон шалгаруулалтын материалыг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын атташе А.Баярсайхан (262516, dep09-12@mfa.gov.mn)-д 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Гадаад харилцааны яам, Энхтайвны өргөн чөлөө 7а.
2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
–00–