Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НИДЕРЛАНДЫН ХУУЛЬ ЗҮЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЙДТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НИДЕРЛАНДЫН ХУУЛЬ ЗҮЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЙДТАЙ УУЛЗАВ

 “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хурлын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нидерландын Хаант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын сайд Дилан Есилгоз-Зежериустай энэ 5 дугаар сарын 15-нд Словени Улсын нийслэл Любляна хотноо уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хууль зүйн салбарын хамтын ажиллагаа, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөн ярилцав.

Нидерландын тал “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай конвенц батлах үйл явцад Монгол Улстай хамтран ажиллаж байгаагаа сайшаан тэмдэглэв.