Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЧЕХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЧЕХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхртээс түүнийг хүндэтгэн барьсан бизнесийн зоогт оролцов.

Сайд Б.Батцэцэг Засгийн газраас ковидын дараах үеийн эдийн засгаа сэргээх шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн ирэх намар Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын үеэр зохиогдох бизнесийн форумд оролцохыг урив.

Арга хэмжээнд оролцсон Чехийн бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцов. Мөн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, туршлагаасаа хуваалцав.