Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Европын Холбооны Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Европын өдөрлөг” арга хэмжээг Элчин сайд Аксель Никейзийн хамт нээж, үг хэлэв.


Сүхбаатарын талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ нь Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой юм.


Энэ удаагийн “Европын өдөрлөг” арга хэмжээнд Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бизнес, аж ахуйн нэгжүүд оролцож, соёл, боловсролын боломжууд болон үйл ажиллагаагаа танилцуулна.