mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээУНГАР УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА КӨВЕР ЛАСЛО МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

УНГАР УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА КӨВЕР ЛАСЛО МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар  Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло  тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2023.05.04) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа.