Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedМОНГОЛ УЛСАД ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН МАХ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСАД ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН МАХ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.3-т “гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ” гэсний дагуу Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлох ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Өнгөрсөн онд халал аргаар мах бэлтгэх АНЭУ-ын стандартын шаардлагыг хангаж, тус улсад мах нийлүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгж анх удаа авсан бөгөөд холбогдох яриа хэлэлцээ хийсний үр дүнд монгол хонины махыг эмиратын зах зээлд 2023 оны 4 дүгээр сараас нийлүүлж эхэллээ. Ингэснээр Монгол Улсаас АНЭУ-ын зах зээлд халал аргаар бэлтгэсэн мах экспортлох боломж нээгдэж байна.