Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗАВ

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗАВ

Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уулзав.

Уулзалтын үеэр сайд нар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар ярилцав.

Шадар сайд Ч.Хүрэлбаатар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх, монголын бараа бүтээгдэхүүн, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, арьсан бүтээгдэхүүнд оногдуулж ирсэн тарифын болон тарифын бус хязгаарлалтуудыг хөнгөвчлөх, улмаар цуцлах арга хэмжээ авахад анхаарал хандуулах нь чухал байгааг онцлов.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук энэ асуудлаар тодорхой мэдээлэл, шийдвэрлэх арга замын талаар ажил хэрэгч санал дэвшүүлж, монголын талтай үргэлжлүүлэн нягт холбоотой ажиллахаа мэдэгдэв.

Сүүлийн жилүүдийн хоёр талын худалдаа харьцангүй өндөр байгаа хэдий ч худалдааг тэнцвэржүүлэх чиглэлээр үүсч буй саад тотгорыг арилгах, худалдааны харилцааг төгөлдөржүүлэн эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.