Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсыг хариуцсан захирал Жузеппе Крочетти болон тус байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм нарыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОУШХБ хоорондын хамтын ажиллагаа болон цаашид тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОУШХБ-аас Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, хилийн менежмент, хилийн хяналтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах, эх нутагтаа өөрийн хүсэлтээр эргэн ирэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.