“Монгол үндэстний үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд-2” төслийн хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Эрхүү мужийн уугуул иргэн, ОХУ-ын нэрт зохиолч В.Распутины “Сүүлчийн амьсгал” туужаас сэдэвлэсэн Монгол Улсын кино найруулагч Ж.Жамъянсүрэнгийн бүтээсэн “Хөхөө” бүрэн хэмжээний уран сайхны киног “Дом кино” кино театр, Эрхүүгийн түүхийн музей, Буриадын Осинский районы кино театруудад 3 өдөр Эрхүү мужийн ард иргэдэд үзүүллээ.
Хүмүүний хүн чанар, халуун дотно сэтгэл, гэр бүлийн эмзэг асуудал, гэр бүлийн үнэ цэнэ, эх үрийн хайрын холбоог монгол ахуйд шингээн гаргасан монголын “Хөхөө” бүрэн хэмжээний уран сайхны киног Эрхүү мужийн иргэд халуун дотноор хүлээн авч нийт 250 гаруй үзэгчид үзэж сонирхлоо.