“Дижитал эрин үед жендэрийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” сэдвийн дор болж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганы энэ 3 дугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхий санал шүүмжлэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үг хэлэв.
Дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг нийгмийн сайн сайхныг хангасан, хэнийг ч үл орхигдуулах зарчмын дагуу хөгжүүлж буй туршлагаас хуваалцаж, цахим засаглалыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар дурдав.
Түүнчлэн Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй иргэдийн 25% нь эмэгтэйчүүд байгаа тул цахим эрин дэх боловсрол ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Girls Code” хөтөлбөр хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
Монгол Улс НҮБ-аас гаргадаг төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Government Development Index” үзүүлэлтээр 2020 онтой харьцуулахад 18 байраар урагшилсан байна.