mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнөөдөр итгэмжлэх захидлаа гардууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДЭМБ-ыг төлөөлж манай улсад суух Суурин  төлөөлөгчөөр томилогдсон Др. Сокорро Эскалантед баяр хүргэж, Монгол Улс, ДЭМБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдав.

Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Монгол Улсын төр, засгийн зүгээс хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал санаачилгууд дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.