mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРМИДА АЛИСЖАБАНА МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРМИДА АЛИСЖАБАНА МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм.

Ажлын айлчлалын хүрээнд 3 дугаар сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, тэр дундаа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой явуулж буй хамтын ажиллагааны үр дүн цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс нь Монгол Улсын дэд бүтэц, зам, тээвэр, боомт, худалдааг хөнгөвчлөх зэрэг салбарт холбогдох яамдтай идэвхтэй хамтран ажиллаж байна.