Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД УОПКЕ ХУКШТРА-ТАЙ УУЛЗАВ

НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД УОПКЕ ХУКШТРА-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхен хотноо үргэлжилж буй Аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Уопке Хукштра-тай уулзав.

Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа талууд илэрхийлж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Үүнээс гадна талууд бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллах, мөн олон улсын харилцааны харилцан сонирхсон бусад асуудлаар санал, мэдээлэл солилцов.