Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмидийг 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Мюнхен хотноо хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цар тахлын улмаас удааширч байсан Монгол, ЕАБХАБ хоорондын хамтын ажиллагаа сэргэж, айлчлал, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, тус байгууллагатай уур амьсгалын өөрчлөлт, авлигатай тэмцэх, засаглал, транзит тээвэр, эрчим хүч зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр санал солилцов.