Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр уулзав.
НҮБ болон олон улсын бусад байгууллагын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагдаж буй тус уулзалтад 11 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд оролцож, олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар санал солилцов.
Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ын урилгыг сайд нарт гардуулж, уулзалтын талаар мэдээлэв.