Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДэлхийн экспортыг дэмжих форумыг зарлах нээлтийн арга хэмжээ болно

Дэлхийн экспортыг дэмжих форумыг зарлах нээлтийн арга хэмжээ болно

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв /Iinternational Trade Center/ хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Дэлхийн экспортыг дэмжих форум (World Export Development Forum)-ыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Дэлхийн экспортыг дэмжих форумыг зарлах нээлтийн арга хэмжээ 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагт (Улаанбаатарын цагаар) Женев хотноо байрлах Олон улсын худалдааны төвийн байранд болох бөгөөд дараах холбоосоор бүртгүүлж арга хэмжээг шууд үзэх боломжтой: https://intracen.zoom.us/webinar/register/WN_eZ9YsTtuQ7aULLdvs2oZdw
Нээлтийн арга хэмжээнд Женев хотноо төвтэй Олон улсын байгууллагууд, Дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцоно.