Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭДИЙН ЗАСАГ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗОХИЦУУЛАГЧ ИГЛИ ХАСАНИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭДИЙН ЗАСАГ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗОХИЦУУЛАГЧ ИГЛИ ХАСАНИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ 2 дугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Игли Хасаниг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд манай улсад авлигын эсрэг сайн засаглалыг хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, ойжуулалтын асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн.