Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВД НЭГДЭХИЙГ УРИАЛАВ

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВД НЭГДЭХИЙГ УРИАЛАВ

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн Женев дэх элчин сайд нарын уулзалт энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр болов. Элчин сайд нар бүлгийн гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудлууд болон удахгүй болох Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралдааны үеэр хэлэлцэх зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтад ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн оролцож, тус төвийн үйл ажиллагаа, НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ДГХБО-уудын дунд зохион байгуулахаар төлөвлөж буй сургалтын талаар танилцуулав.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Д.Гэрэлмаа уулзалтад хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар ДГХБО-уудын эрх ашгийг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамгаалах асуудалд ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Улаанбаатар хотноо төвтэй ДГХБО-уудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт хараахан нэгдээгүй байгаа бүлгийн гишүүн улсуудыг тус хэлэлцээрт нэгдэхийг уриалав.