Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээБАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРЛЫН ТЕХНОЛОГИ, ЛОЖИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ШАМИКА СИРИМАННТЭЙ УУЛЗАВ

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРЛЫН ТЕХНОЛОГИ, ЛОЖИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ШАМИКА СИРИМАННТЭЙ УУЛЗАВ

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Технологи, Ложистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн тэргүүтэй төлөөлөгчидтэй 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын ХХБХ-аас Цахим арилжаа, дижитал эдийн засгийн хөтөлбөрийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд  “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г хийх төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд цаашид үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй хангахад дэмжлэг хүсэв. Мөн үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа гадаад худалдаатай холбоотой тээвэр, ложистикийн хүндрэлүүдийг онцолж, НҮБ-ын ХХБХ-тай хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, гаалийн автоматжуулсан системийг бий болгоход үргэлжлүүлэн ажиллах саналыг дэвшүүлэв.

НҮБ-ын ХХБХ-ын Технологи, Ложистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаагийн хүсэлтийн дагуу НҮБХХБХ-ын зүгээс “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайлангийн хэрэгжилтийг хангахад бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж, Монгол Улс дижитал эдийн засаг, цахим шилжилтээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв