Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, СТА, урлаг судлаач Э.Ариунболдын “Монголын Эзэнт гүрний Их хаадын захидлууд, зоосон тэмдэгтүүд” үзэсгэлэнг Казахстан Улсын Алматы, Астана хотуудад 2022 оны 11 дүгээр сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулав.
Үзэсгэлэнгийн нээлтэд Казахстаны их сургуулийн багш, оюутнууд болон телевиз, радио, олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр оролцож, монголын түүх, эх хэл, соёлын өвтэй танилцав.