Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ЧИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ЧИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Габриэль Боричт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч Габриэль Боричт уламжлахын сацуу Монгол, Чилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Г.Борич Элчин сайд Ш.Батцэцэгт ажлын өндөр амжилт хүсэж, хоёр орны найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.